card
Бүгд нэг дор байрлах онлайн худалдааны цогц шийдэл

Бүгд нэг дор байрлах онлайн худалдааны цогц шийдэл

Нөхцөл байдал биднийг хүссэн хүсээгүй асуудлаа аль болох онлайнаар шийдэх амьдралын хэв загвар луу түлхэж байгаа энэ үед та бүхэнд энэ асуудлыг хамгийн хурдан хялбараар шийдэх цогц шийдлийг санал болгож байна.

EasyShop нь Монгол инженерүүдийн бүтээсэн мэргэжлийн хүний тусламжгүйгээр онлайн дэлгүүрийн системтэй болох цогц шийдэл юм. Та манай системийг ашиглан бүх төрлийн төхөөрөмж дээр зөв ажиллах онлайн дэлгүүрийг оффис дээрээ эсвэл гэртээ сууж байгаад хийх боломжтой.

Хэрэглэгч болох

Борлуулалтын суваг

Easyshop нь дэлгүүрээ вэбсайт, facebook shop, төрөл бүрийн мини аппуудаар борлуулах боломжтой нэгдсэн дэд бүтэц тул нэг платформоор олон борлуулалтын суваг үүсгэх боломжтой.

Хэрэглэгч болох
Борлуулалтын суваг

Манай системийн онцлог давуу талууд

Манай систем нь үүлэн тооцоололд суурилсан хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан шийдэлтэй тул маш богино хугацаанд бага зардлаар хүчирхэг онлайн дэлгүүрийн вэб сайттай болох боломжтой.

Интеграц

Манай систем нь Монгол улсад өргөн ашиглагддаг Odoo ERP, Smart logic, Mailchimp, Hubsport CRM гэх мэт хүчирхэг системүүдтэй холбогдсон. Өөрөөр хэлбэл та ODOO ERP, Smart logic-ийн санхүүгийн програм хэрэглэж байгаа бол барааны үлдэгдэлээ шууд холбох боломжтой.

  И-Мэйлээр 7/24

Системтэй холбоотой тулгарсан асуудлыг мэйлээр хүлээн авч богино хугацаанд шийдэж өгөх болно. Тусламж үйлчилгээг http://support.greensoft.mn/ хаягаар орж тусламжийн хүсэлт илгээж явуулна.

 

  Онлайн чат тусламж

Вэб админы зүгээс нарийн ур чадвар шаардсан /HTML, CSS, JAVASCRIPT/ зураг, текстүүдийг оруулах, засварлах талаар заавар зөвлөгөө өгөх онлайн чатын хэсэг байгаа бөгөөд танд асуудал гарсан бол бид танд туслахад үргэлж бэлэн байх болно.

 Онлайн гарын авлага

Вэб сайт бүтээхтэй холбоотой иж бүрэн видео хичээл байгаа бөгөөд та эдгээр хичээлийг үзэж судлаад өөрийн хүссэн вэб сайтыг бүтээх боломжтой. Энэхүү онлайн гарын авлагад вэб бүтээхээс гадна хийсэн вэбээ хэрхэн амжилттай ажлуулах хичээл багтсан байгаа гэдгийг хэлхэд таатай байна.

Төлбөр тооцооны шийдлүүд

Та захималгын төлбөрөө дансаар бэлэн болон social pay, qpay, хаан банк, ХХБ картаар хүлээн авах боломжтой.

Онцлох веб загварууд

Бусад загварууд

Хэрхэн эхлэх вэ?

FAQ түгээмэл асуулт хариулт

Энэ бол үүлэн тооцоололд суурилсан хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан шийдэлтэй, богино хугацаанд бага зардлаар хүчирхэг онлайн дэлгүүрийн вэб сайттай болох боломжийг танд олгож буй систем юм. Та манай системийг ашиглан онлайн орчин өөрийн дэлгүүрийг нээх боломжтой. 

Дээрх онлайн худалдааны цогц платформыг ашиглахад танд дараах төрлийн зардлууд гарна.

  • Сарын зардал: Энэ бол манай системийг ашиглах сарын бүрийн тогтмол зардал бөгөөд та үндсэн дээрх вэбийн загварууд нь үнэ төлбөргүй гэж ойлгож болно. Сарын төлбөр нь бүтээгдэхүүний тооноос хамаарч өөр өөр байна. Хэрэв 300 хүртэлх бүтээгдэхүүнтэй бол сарын төлбөр 133,000+НӨАТ буюу 146,300₮ болно. 
  • Жилийн зардал: Таны домайн нэр болон SSL үйлчилгээний жилийн суурь хураамж. Хэрэв та домайн нэрээ өөр газраас авсан бол тухайн газраа жилийн сунгалтаа хийнэ. 
  • Нэмэлт гарч болох зардал буюу хэрэв та шаардлагатай гэж үзвэл вэб сайтдаа нэмэлтээр авч болох бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь нэг удаагийн төлбөртэй бол зарим нь сар бүрийн төлбөртэй. Хэрэв та сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг манай борлуулалтын ажилтанаас аваарай. 
    Stock Control System (local) 
    Promotion and discount code tools
    Нэмэлт хуудас [брэнд, блог]
    Хүргэлтийн ажилтны апп [10 хүртэл ажилтан]  
    B2B захиалгын модуль

Та өөрийн бизнесийн онцлогт тохирно гэж үзсэн загвараа сонгож, захиалах товчыг дарж мэдээллээ илгээж баталгаажуулна. Ингэснээр таны захиалгын дагуу нэхэмжлэл үүсч бүртгүүлсэн имэйл хаягт тань очих болно. Бэлэн вэб сайтын үйлчилгээ нь зөвхөн агуулгыг засаад ашиглах ёстой бөгөөд та энд байгаа элементүүдийн оронд өөрийнхөө худалдаалах гэж буй бүтээгдэхүүнийг нөхөж оруулах замаар ашиглана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та өөрөө мэдээллээ оруулж ашиглана. 

Иймд захиалгыг баталгаажуулахаасаа өмнө байгууллага дотооддоо сайтар ярилцаж шийдвэрээ гаргахыг зөвөлж байна. 

Захиалга баталгаажиж төлбөр төлсөний дараагаар таны вэб сайтыг үүсгэж, таныг админаар бүртгэн, үндсэн тохиргоонуудыг хийснээр танд ашиглах заавар болон бусад мэдээллийн хамт имэйлээр мэдээлэл хүргэх болно. Хэрэв домайн хаягаа өөр газраас авсан бол төлбөрөө төлсөнийхөө дараа домайны мэдээллээ бидэнд илгээх ёстойг бүү мартаарай. Домайны мэдээлэл гэдэг нь домайныг нэрийн тохиргоог хийх нэвтрэх эрх юм. 

Боломжтой. Та өөрийн ................................... домайн хаягийг худалдан авсан газрынхаа удирдах хэсэгт орж доорх 3 төрлийн тохиргооны нэгийг нь хийнэ. 

  1. Name server тохируулах/ санал болгож буй хамгийн зөв арга
  2. A record хийх
  3. Удирдах эрхээ илгээх: Хэрэв бидэнд эрхээ илгээх бол манай "Тусламжийн хүсэлтийн систем"-д домайн нэрийн тохиргоо хийлгүүлэх хүсэлт илгээх байдлаар мэдээллээ илгээнэ. 

Та вэб сайтдаа мэдээлэл оруулах, түүнтэй холбоотой тусламж үйлчилгээг үндсэн гурван сувгаар авах боломжтой. 

  1. Тусламж үйлчилгээний систем 
  2. Админ дээрх тусламжийн чат
  3. Админ дээрх онлайн гарын авлага 

Та өөрт тулгамдаж буй асуудлаар "Тусламж үйлчилгээний систем"-д зааврын дагуу хүсэлтээ илгээнэ. "Грийн софт ХХК"-ын онлайн дэмжлэгийн үйлчилгээ нь Даваа - Баасан гаригуудад 09:00-18:00 цагийн хооронд ажиллана. Админ чат ачаалалтай үед хариу өгөх нь удаан байх тул танд тусламжийн хүсэлт илгээхийг зөвлөж байна. 

 

Онлайн худалдаа эхлэх гэж байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг зүйлсийн нэг нь энэхүү асуулт байдаг. Та манай системийг ашиглаж эхлэхээсээ өмнө дараах бэлтгэлийг хангасан байвал болно. 

Нэгдүгээрт, Бараа бүтээгдэхүүний иж бүрэн танилцуулгаа бэлдэх
Сайтад тань орох хамгийн чухал мэдээлэл бол танай бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга байдаг. Иймээс та яг одооноос эхлэн барааны мэдээллээ зөв стандартын дагуу болгох тал дээр онцгой анхаарал хандуулаарай. SKU код гэж юу вэ? Barcode гэж юу? Нэр ямар байх ёстой, барааны хувилбаруудыг яаж бэлдэх ёстой гэх мэт бүх ойлголтыг интернетээс хайж үзээрэй. Мөн бүх барааныхаа зураг авалтийг хийх ажлыг одооноос эхлүүлээрэй. Дотоод код өөрсдөө бараандаа өгөх бол кодлох стандартыг үзэхийг танд зөвлөж байна. 

Хоёрдугаарт, Хэрэглэгч та хоёрын харилцааг зохицуулах дүрэм журмаа бэлдэх

Хэрэглэгч та хоёрын хоорондын бүх асуудлыг онлайн орчинд үйлчилгээний нөхцөл гэдэг зүйлээр тодорхойлж, зохицуулдаг. Бид өдөр тутамдаа интернет орчинд өөрийн мэдэлгүй маш олон үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч тухайн нэг үйлчилгээг хэрэглэж байдагтай адилхан танай сайтаар үйлчлүүлж буй хэрэглэгчтэй холбоотой бүхий л харьцааг танай үйлчилгээний нөхцөл зохицуулах учиртай. Үйлчилгээний нөхцөлд хүргэлт хийх хугацаа, буцаалтын нөхцөл, төлбөр тооцоо гэх мэт бүх зүйлсийг бүрэн тодорхой болгож оруулж өгөөрэй. 

Боломжтой. Та  доорх төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой. 

Manual payments

Cash / захиалгыг хүргүүлж аваад баруун зүүн гараараа өгч авалцах, карт уншуулъя гэж ч магадгүй.../

Bank transfer / Захиалгын дүнг холбогдох дансанд өөрийн чаддаг хэлбэрээр төлнө. Банк орж ч магадгүй, гэхдээ тийм хүн одоо байхгүй гэж найдаж байна../

Auto payments

  • Golomt merchant / Голомт картаар төлөх /
  • SocialPay wallet / аппаар дамжуулан төлөх /
  • TDB merchant / ХХБ картаар төлөх /
  • Khaan merchant / Хаан картаар төлөх/
  • qPay / Хаан, хэд хэдэн банкны аппаар/
  • Monpay / wallet /
  • Most Money / wallet /
  • Pocket  / wallet /
  • Lend merchant / wallet /

 

Хүргэлтийг доорх 3 замаар шийдэх боломжтой. 

1. Өөрсдөө / гар аргаар
Энэ тохиолдолд дотоод хүргэлтийн процесс дүрэмтэй болох шаардлагатай. Та бүхэн өөрсдөө хүргэлтэд гарахдаа захиалгын хуудсаа хэвлэж аваад гарна гэсэн үг.

2. Өөрсдөө / хяналтын програмтай
Хүргэлтийн ажилтны апп ашиглаж болно. 
Хяналтын хэсэг: Энэ тохиолдолд цаас хэрэггүй ажилтан өөрийн хүргэх захиалгаа гар утаснаас харж хүргэгдсэн төлөвт шилжүүлээд явна гэсэн үг. Та нэмэлтээр манай хүргэлтийн ажилтны аппыг ашиглаж болно. Энэ нь тусдаа төлбөртэй. 

3. Хүргэлтийн ажилтны апп
Delko.mn, mex.mn, kgbls.mn, mongolpost.mn, гэх мэт хүргэлтийн гуравдагч компаниудаар хүргэлтээ шийдүүлж болно. Мэдээж энд дурдаагүй зөндөө шийдэл байж болно. Тухайн газар тань хүргэлтийн өөрсдийн апп-тай байгаа бөгөөд хүргэлтийн компани хүргэж өгмөгц танайд мэдэгдэж та бүхэн эргээд захиалагчид мэдээллийг нь хүргэлтийн төлөвт шилжүүлж даруй мэдэгдэх зэрэг ажлуудыг хийнэ. 

 

Боломжтой. Та өөрийн вэб сайт дээрээ фэйсбүүк мессенжер чат, hubspot, tidio гэх мэт live чатуудыг холбох боломжтой. 

 

Хэрэглэгчдийн сэтгэгдэл

С.Баярсайхан

Грийн софтын CMS-ийг ашиглаад нилээн хугацаа өнгөрчээ. Гол давуу тал нь төрөл бүрийн бизнесийн бүх вэбсайтуудаа нэг цэгээс удирдах боломжтой. Мөн ашиглахад хялбар байдаг. Бас нэг давуу чанар нь эдний CMS байнга хөгжиж, шинэ боломжуудыг хэрэглэгчиддээ олгож өгдөг.

С.Баярсайхан Entrepreneur in IT, @BayarAgency CEO @SocialActivist @TaliinEzen LLC @NAAD Brand founder

Харилцагч байгууллагууд

Хүсэлт илгээх